Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хөнгөн атлетикийн шинэ од Аяана Алмаз

Хөнгөн атлетикийн спортын түүхэнд тод мөрөө үлдээж байгаа Этиопийн залуу тамирчин Аяана Алмаз олимпийн рекордыг эвдэж, дэлхийн дээд амжилтыг тогтоосон бахархам амжилтыг үзүүлснээр "Рио-2016" зуны олимпийн наадмын шинэ "од"-оор нэрлэгдээд байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөнгөн атлетикийн шинэ од Аяана Алмаз
Хөнгөн атлетикийн шинэ од Аяана Алмаз. Зураг: МҮОНРТ

"Рио-2016" зуны олимпийн XXXI наадмын найм дахь өдөр эмэгтэйчүүдийн 10.000 метрийн холын зайн уралдааны шилдгүүд тодорлоо. Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Этиоп улсын тамирчин Алмаз Аяана түрүүлж, олимпийн рекордыг шинэчлэн алтан медалын эзэн болов. Мөнгөн медалийг Кенийн тамирчин Виван Черёт /Vivian Cheruiyot/ , хүрэл медалийг Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Этиоп улсын тамирчин Тайрунеш Пибаба /Tirunesh Pibaba/ хүртсэн байна.

Хөнгөн атлетикийн спортын түүхэнд тод мөрөө үлдээж байгаа Этиопийн залуу тамирчин Аяана Алмаз олимпийн рекордыг эвдэж, дэлхийн дээд амжилтыг тогтоосон бахархам амжилтыг үзүүлснээр "Рио-2016" зуны олимпийн наадмын шинэ "од"-оор нэрлэгдээд байна. Тэрбээр 1991 онд төрсөн залуу тамирчин юм. Аяана Алмаз анхны олимпдоо оролцож байгаа бөгөөд анхны уралдаанаасаа ийнхүү алтан медаль хүртлээ. Түүнийг одоо хоёр тэмцээн хүлээж байгаа.

Хуваалцах