Хөнгөн атлетикийн тамирчид амжилт гаргалаа
БНХАУ-ын нийслэл Бээжин хотод болсон пара хөнгөн атлетикийн 18 орны баг тамирчид оролцсон гранпри тэмцээн болж өндөрлөлөө.
Мэдээллийн алба

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод болсон пара хөнгөн атлетикийн 18 орны баг тамирчид оролцсон гранпри тэмцээн болж өндөрлөлөө.
Энэ удаагийн тэмцээн нь Солонгосын Инчеонд болох Азийн пара наадмын тэмцээнд эрх олгох байснаараа онцлог юм.
Уг тэмцээнд оролцсон манай тамирчид долоон алт, гурван мөнгөн медаль хүртэж багийн дүнгээр гуравдугаар байрт орсноор Инчеонд болох Азийн пара наадмын тэмцээнд оролцох эрхтэй болсон байна.


















