Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хүний бүтээсэн хамгийн эртний зургийг олжээ

Индонезийн Өмнөд Сулавес арлаас хүний бүтээсэн хамгийн эртний зургийг олжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүний бүтээсэн хамгийн эртний зургийг олжээ
Хүний бүтээсэн хамгийн эртний зургийг олжээ. Зураг: МҮОНРТ

Индонезийн Өмнөд Сулавес арлаас хүний бүтээсэн хамгийн эртний зургийг олжээ.

Ойролцоогоор 39900 жилийн өмнөх гарын дүрс бүхий эдгээр зургийг хүн гараа будганд дүрээд бүтээсэн болов уу хэмээн таамаглаж байна.

Урьд нь олдож байсан зураг нь хийсвэр сэтгэлгээ маягийн дүрс байсан бол сүүлд олдсонд нь дүрсийг илүү бодитойгоор тусгасан байжээ.

Энэ нь хүн төрөлхтний түүхэн дэх тэсрэлт хэмээн түүхчид хэллээ. Судалгаанд оролцогч Максим Обер “Уран зураг 40 мянган жилийн өмнө Европоос үүссэнийг үгүйсгэж байна. Сулавесаас олдсон зургууд нь урьд өмнө Франц, Испаниас олдсонтой адил түвшинд зурагдсан байна" гэжээ.

Хуваалцах