Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Хүний дуу хоолой " моно драм амилна

Монголд анх удаагаа “Блэк Бокс” театрын тайзнаа Францын алдарт яруу найрагч, зохиолч, жүжгийн зохиолч, зураач, кино найруулагч Жан Коктогийн “Хүний дуу хоолой” моно драм энэ сарын 13-нд тавигдах гэж байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Хүний дуу хоолой " моно драм амилна
"Хүний дуу хоолой " моно драм амилна. Зураг: МҮОНРТ

Монголд анх удаагаа “Блэк Бокс” театрын тайзнаа Францын алдарт яруу найрагч, зохиолч, жүжгийн зохиолч, зураач, кино найруулагч Жан Коктогийн “Хүний дуу хоолой” моно драм энэ сарын 13-нд тавигдах гэж байна.

Жан Кокто 10 настайгаасаа зохиол бүтээл туурвиж, 16 настайдаа яруу найргийн түүврээ хэвлүүлсэн, нэгэнтээ хүлээн зөвшөөрөгдсөн найрагч болоод байв. Тэрбээр театр, тайзны зураг чимэглэл, кино гээд цаг үеийнхээ хурдацтай өөрчлөгдөн хувьссан урлагийн олон салбарт өөрийгөө сорьсон ч амьдралынхаа турш яруу найрагч л байжээ.

Бүрэн хэмжээний 10 гаруй кино найруулсан тэрбээр түүхэнд авангард кино бүтээгчдийн хамгийн онцгой уран бүтээлчийн нэгээр бичигдэн үлдсэн юм.

Хуваалцах