Хүний үүсэл сармагчин, гахай хоёртой холбоотой
Америкийн генетикч эрдэмтэн Южин Маккарти хүн гахай болон шимпанзе сармагчны дундаас үүссэн хэмээн үзэж байна.
Мэдээллийн алба

Америкийн генетикч эрдэмтэн Южин Маккарти хүн гахай болон шимпанзе сармагчны дундаас үүссэн хэмээн үзэж байна.
АНУ-ын Жоржийн их сургуулийн тэргүүлэх профессор тэрбээр хүн болон амьтдын эд эрхтний бүтэц, гадаад шинж чанар зэргийг судлаад ийм дүгнэлтэд хүрчээ. Өөрийн дэвшүүлсэн онолыг батлахын тулд эрдэмтэн эр гадаад шинж тэмдгүүдийг дурдсан байна.
Гахай үслэг арьсгүй, тунгалаг нүдтэй, өтгөн хар хөмсөгтэй, урагш түхийсэн хамартай, арьсан доорх өөх нь зузаан байдаг зэрэг нь хүнийхтэй ойролцоо гэнэ.
Мөн гахай болон хүний эд эрхтнүүдийн дотоод тогтолцоо, үйл ажиллагаа тун төстэй гэдэг нь аль эрт тодорхой болсон зүйл юм.
Гахайны арьс, зүрхний хавхлаг зэрэг нь анагаах ухаанд хэрэглэгдэх боломжтой билээ. Учир нь, тэдгээр нь хүний бие махбодод таардаг аж.
Энэ онол дэлхийн эрдэмтдийн хүчтэй шүүмжлэлд өртжээ.
Шимпанзе болон гахайны дундаас төрсөн үр төл өөрийн генийн санг цаашид дамжуулж чадах эсэхэд эрдэмтэд эргэлзсэн байна. Харин Маккарти өөрийн дэвшүүлсэн таамаглалыг цаашид нарийвчлан судлаж, баталгаажуулах болно гэдгээ онцолжээ.


















