“Хүний заяа” дуун цэнгүүн болно
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өчигдөр тохиосон билээ. Үүнтэй холбогдуулан үзэг нэгт нөхөд нь түүний нэрэмжит санг байгуулсан аж.
Мэдээллийн алба

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч С.Жамбалдорж агсны шүлгээр бүтсэн “Хүний заяа” дуун цэнгүүн болно.
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өчигдөр тохиосон билээ. Үүнтэй холбогдуулан үзэг нэгт нөхөд нь түүний нэрэмжит санг байгуулсан аж.
Ийнхүү гэр бүл, найз нөхдийнх нь хамт энэ сарын 8-нд УДБЭТ-ын тайзнаа уран бүтээлийнх нь тоглолтыг зохион байгуулах гэж байна.
С.Жамбалдоржийн бичсэн “Хүний заяа” шүлгэнд Монгол Улсын ардын жүжигчин, төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров ая хийсэн билээ.
Тус тоглолтоор С.Жамбалдорж агсны нэрэмжит сангийн үйл ажиллагааг эхлүүлэх гэнэ.


















