Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙШинжээчид үйлдвэрийн зориулалттай мал, амьтны гаралтай өөх тос үйлдвэрлэгч ААН-үүдэд хянан магадлагаа хийлээ
1/3
Нийгэм

Хүнсний чанар, стандартын улсын байцаагчид IFSIRS цахим системийг хэрэглэж сурлаа

ХХ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүнсний чанар, стандартын улсын байцаагчид IFSIRS цахим системийг хэрэглэж сурлаа
Хүнсний чанар, стандартын улсын байцаагчид IFSIRS цахим системийг хэрэглэж сурлаа. Зураг: МҮОНРТ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Салбарын хяналтын хэлтэс болон Азийн хөгжлийн банкны Техник туслалцааны  ТА10099-МОН төслийн баг хамтран “Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчдыг чадавхжуулах болон Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний системийн хэрэглээний талаарх сургалт”-ыг зохион байгууллаа.

Уг сургалт нь Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" бодлогын баримт бичгийн хүрээнд хөндлөнгийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, хүний нөөцийг бэхжүүлэх зорилгоор явагдсан юм. Сургалтад ХХААХҮЯ болон 21 аймаг, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын чанар, стандартын хяналтын нийт 91 улсын (ахлах) байцаагч танхимаар хамрагдлаа.

Түүнчлэн дээрх төслийн хүрээнд шинээр хөгжүүлсэн "Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн систем (IFSIRS)"-ийг өдөр тутмын хяналт шалгалтад нэвтрүүлж, ашиглах арга зүйг эзэмшүүлэхэд чиглэв.

Хоёр өдөр үргэлжилсэн уг сургалтаар:

  • ХХААХҮ-ийн салбарын шинэчлэгдсэн эрх зүйн орчин, хүнсний хяналтаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашдын төлөвлөгөө;

  • Ерөнхий прокурорын газар болон Гаалийн ерөнхий газрын хүнсний хяналт, зөрчлийн бүртгэлийн чиглэлээр анхаарах асуудлууд;

  • IFSIRS цахим системийн ерөнхий зураглал, үнэ болон хангамжийн мониторинг, хөрөнгө оруулалтын лавлагааны сангийн хяналтын самбарын ажиллагаа;

  • Хүнсний бүтээгдэхүүний шинжилгээний лавлагааны сан, лаборатори хоорондын мэдээлэл солилцоо (LIMS-ээс үр дүн татах, анхааруулах систем);

  • Системийн мобайл аппликэйшнээр өгөгдөл оруулах, хэрэглэгчийн эрхийн түвшинг ашиглах зэрэг дээрх үндсэн асуудлуудыг хэлэлцэж, практик дадлага хийлээ.

Сургалтын төгсгөлд оролцогчдод цахим системийг талбарт болон байнгын үйл ажиллагаанд хэрэглэх зөвлөмж өгч, сертификат гардууллаа. Энэхүү сургалт нь хүнсний сүлжээний бүх шатанд хяналтын нэгдсэн цахим системийг үр дүнтэй ашиглаж, хүнсний аюулгүй байдлын эрсдэлийг шуурхай мэдээлэх, таслан зогсоох бодит боломжийг бүрдүүлснээрээ ач холбогдолтой боллоо.

Хуваалцах