Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Хурд” хамтлаг Азийн рок хөгжмийн наадамд оролцоно

“Хурд” хамтлаг наадмын сүүлийн өдөр 40 минут тоглох юм байна. Мөн тэд удахгүй гаргах цомгийнхоо “Нандин хайр” дууны зургийг Сиэтл хотод авахуулжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хурд” хамтлаг Азийн рок хөгжмийн наадамд оролцоно
“Хурд” хамтлаг Азийн рок хөгжмийн наадамд оролцоно. Зураг: МҮОНРТ

Хорин жилийн ойгоо тэмдэглэж буй “Хурд” хамтлаг Канад улсаар аялан тоглож байна. Түүнчлэн хамтлагийн залуус ирэх сарын 28-наас тавдугаар сарын 2 хүртэл үргэлжлэх Азийн рок хөгжмийн наадамд оролцох гэнэ. Шанхай хотод болох “А” зэрэглэлийн уг наадамд Монголоос анх удаа уран бүтээлчид оролцож байгаа аж. “Хурд” хамтлаг наадмын сүүлийн өдөр 40 минут тоглох юм байна. Мөн тэд удахгүй гаргах цомгийнхоо “Нандин хайр” дууны зургийг Сиэтл хотод авахуулжээ.

Хуваалцах