“Хурд” хамтлаг ч хандивын аянд нэгдлээ
Урлагийнхны хандивын аяныг “Хар сарнай” хамтлагийн ахлагч, дуучин С.Амармандах гэр бүл, найз нөхдийнхөө хамт эхлүүлж, 30 сая төгрөг хандивласан бол Монгол Улсын гавьяат жүжигчин М.Баярмагнай Япон улсад үйлдвэрлэсэн, халдвар хамгаалалтын, нэг удаагийн 10 мянган бээлийг ЭМЯ-нд хандивлаад буй.
Мэдээллийн алба

Дэлхийн олон оронд тархаад буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж ажиллаж буй эмч мэргэжилтнүүд, эмнэлгийн байгууллагад иргэд, бизнес эрхлэгчид болон урлаг соёл, спортын салбарын эрхмүүд хандив өргөсөөр байна.
Урлагийнхны хандивын аяныг “Хар сарнай” хамтлагийн ахлагч, дуучин С.Амармандах гэр бүл, найз нөхдийнхөө хамт эхлүүлж, 30 сая төгрөг хандивласан бол Монгол Улсын гавьяат жүжигчин М.Баярмагнай Япон улсад үйлдвэрлэсэн, халдвар хамгаалалтын, нэг удаагийн 10 мянган бээлийг ЭМЯ-нд хандивлаад буй.
Тэгвэл өнөөдөр “Хурд” хамтлаг хандивын аянд нэгдэн, онлайнаар тоглолт хийж, орлогоо Улсын онцгой комисст хандивлахаа мэдэгдлээ.
Сайн санаа бүхэн дэлгэрэх болтугай.


















