“Хурд” хамтлаг маргааш тоглолт хийнэ
Хайрт аавынхаа төрсөн нутгийн ойн үйл ажиллагааг авъяас, чадвараараа дэмжиж буй тус хамтлагийнхан тасалбарын үнийг 15 мянган төгрөгөөр тогтоожээ.
Мэдээллийн алба

“Хурд” хамтлаг маргааш 19:00 цагаас “UB палас”-т ганцхан удаа тоглоно. Учир нь энэ жил ах дүү рокеруудын аавын нутаг Баянхонгор аймгийн Өлзийт сумын 90 жилийн ой болж байна. Тэд уугуул нутгийнхаа ойн баярт зориулан “Нутгийн уянга” хандивын тоглолтыг ийнхүү зохион байгуулж буй нь энэ.
“Нутгийн уянга” тоглолтод УГЖ А.Бүтэд, Г.Эрдэнэбат, Х.Үнэнхүү, СТА У.Болдбаатар нарын уран бүтээлчид оролцоно.
Хайрт аавынхаа төрсөн нутгийн ойн үйл ажиллагааг авъяас, чадвараараа дэмжиж буй тус хамтлагийнхан тасалбарын үнийг 15 мянган төгрөгөөр тогтоожээ.


















