Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Хурд” хамтлаг Солонгост тоглоно

Монголын рок попын түүхэнд төдийгүй дэлхийн рок хөгжмийн түүхэнд бүтэн 20-н жилийн турш буцалтгүй, бутрашгүй, бүхнийг байлдан дагуулсаар яваа хамтлаг бол “Хурд” хамтлаг гэдэгтэй уншигч бүр санал нийлэх бизээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хурд” хамтлаг Солонгост тоглоно
“Хурд” хамтлаг Солонгост тоглоно. Зураг: МҮОНРТ

Монголын рок попын түүхэнд төдийгүй дэлхийн рок хөгжмийн түүхэнд бүтэн 20 жилийн турш буцалтгүй, бутрашгүй, бүхнийг байлдан дагуулсаар яваа хамтлаг бол “Хурд” хамтлаг гэдэгтэй уншигч бүр санал нийлэх бизээ. Тэд ойн баяраа ч гэсэн хөдөлмөрч, бүтээлч зангарагаараа тэмдэглэж дэлхийн рок хөгжмийн түүхэнд монголын рок поп урлагийг тунхаглан “Алтан пянз”-аа гаргасны зэрэгцээ, баримтат кино бүтээсэн. Тэгвэл “Хурд” хамтлаг 20 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтоо дэлхийн томоохон хотуудад ажиллаж амьдарч буй элэг нэгт ахан дүүсдээ толилиулхаар болжээ. Аялан тоглолтоо Солонгос улсаас эхлүүлж 1 сарын 30,31-нд “Сөүл” хотноо тоглохоор товоо зарлаж байна. Дашрамд дуулгахад “Хурд” хамтлагийнхан маань 10 гаруй жилийн өмнө буюу 2002 онд Солонгос улсад ажиллаж амьдарч буй элэг нэгт ахан дүүсдээ тоглолтоо толилуулахад 6000 гаруй Монголчууд цуглаж байсан түүхтэй. Ингээд тун удахгүй бид тоглолтын нарийн хуваарийг та бүхэндээ хүргэх болно.

Хуваалцах