Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хурд хамтлаг "Урлаг урлагаа дэмжье" төслийг хэрэгжүүлж эхэллээ

Урлаг бол тасралтгүй хөгжих хүний оюун санааны гайхамшигийн илэрхийлэл билээ. Харин өнөөдөр манайд урлаг хэр хөгжиж байна вэ? Бид хөгжих гарцыг хэр тавиж байна вэ?

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хурд хамтлаг "Урлаг урлагаа дэмжье" төслийг хэрэгжүүлж эхэллээ
Хурд хамтлаг "Урлаг урлагаа дэмжье" төслийг хэрэгжүүлж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Урлаг бол тасралтгүй хөгжих хүний оюун санааны гайхамшигийн илэрхийлэл билээ. Харин өнөөдөр манайд урлаг хэр хөгжиж байна вэ? Бид хөгжих гарцыг хэр тавиж байна вэ? Магадгүй Улаанбаатар хотод урлагийн хөгжил тодорхой хэмжээгээр харагдаж байвч хөдөө орон нутагт дутагдалтай байгаа юм.

Ийм ч учраас "Хурд" хамтлаг уран бүтээлээ хийхийн хажуугаар "Урлаг урлагаа дэмжье" төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү төслийн хүрээнд "Хурд" хамтлагийнхан энэ сарын хорьдоор Баянхонгор аймгийн Хөгжимт Драмын театртай хамтран Улаанбаатар паласт тоглолт хийхээр бэлтгэл ажилдаа ороод байна.

Орон нутагт буй олон авьяастай урлагт амьдралаазориулсан уран бүтээлчдийн хувьд энэ нь тун сайхан завшаан болж байгаа нь гарцаагүй билээ. Та ч гэсэн орон нутгийн урлагийн хөгжлийн төлөө өөрийн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна. Ингээд Хурдынхандаа болон Баянхонгорчууддаа амжилт хүсэе.

Хуваалцах