Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Хурд" хамтлагийнхан "Зураг шиг бүсгүй" тоглолтоо хийнэ

Сайхан бүсгүйчүүд, гэгээн хайрыг магтан дуулдаг ахан дүүсийн охид бүсгүйчүүд, хайртай хосуудад барьж буй баярын бэлэг нь.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Хурд" хамтлагийнхан "Зураг шиг бүсгүй" тоглолтоо хийнэ
"Хурд" хамтлагийнхан "Зураг шиг бүсгүй" тоглолтоо хийнэ. Зураг: МҮОНРТ

"Хурд" хамтлагийнхан олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу гуравдугаар сарын 8-ны үдэш "Зураг шиг бүсгүй" тоглолтоо хийх гэж байна.

"Corporate Convention Centre"-д 19.00 цагт эхлэх баярын тоглолт "Хурд"-ынхны хувьд шинэ оны эхний концерт.

Сайхан бүсгүйчүүд, гэгээн хайрыг магтан дуулдаг ахан дүүсийн охид бүсгүйчүүд, хайртай хосуудад барьж буй баярын бэлэг нь.

"Хурд" 2018 онд уран бүтээлийн ундарга арвин байна. 25 жилийн ойдоо зориулан долоодугаар сарын 11-ний үдэш Төв талбайд Монголын ард түмэндээ зориулж Хүндэтгэлийн концертоо тоглосон бол намар нь "Нар" концертоо толилуулсан. Удалгүй гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяр "Чи байгаа болохоор" концертоороо дуунд дуртай ард түмэнтэйгээ учран золгосон билээ.

“Зураг шиг бүсгүй”, “Сайхан бүсгүй”, “Цэргийн бодол” зэрэг сонсогчдын сэтгэлд хоногшсон дуунууд ийнхүү дахин эгшиглэх гэж байна.

Хуваалцах