Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

"Хурд" монгол орноороо аялан тоглож эхэллээ

Харин өнөөдрөөс эхлээд орон нутгийн фэнүүд нь “Хурд”-тай нэг үдшийг хамт өнгөрүүлж, хамтдаа дуулах болж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Хурд" монгол орноороо аялан тоглож эхэллээ
"Хурд" монгол орноороо аялан тоглож эхэллээ. Зураг: МҮОНРТ

Наадмын өмнө хоёр дахь гавьяатаа өлгийдөн авсан “Хурд” хамтлаг аялан тоглолтод гарчээ. Аялан тоглолтынхоо салхийг өнөөдөр Завхан аймагт хагалах юм байна. “Цэргийн бодол”, “Би аавтай хүн”, “Чамайг зорино”, “Эх орон” зэрэг сэтгэлд хоногшсон олон бүтээлээ “Хурд”-ынхан “Hurd best of hits” нэртэй тоглолтынхоо хүрээнд нийслэлчүүддээ өргөн барьсан. Харин өнөөдрөөс эхлээд орон нутгийн фэнүүд нь “Хурд”-тай нэг үдшийг хамт өнгөрүүлж, хамтдаа дуулах болж байна.

Ах, дүү рокерууд Завхан аймгийн дараа Өвөрхангай аймгийг зорих аж.

Хуваалцах