"Хурд"-ын тоглолт ганцхан удаа болно
Төмөр замын вагон депогийн ажилчин хөгжим сонирхогч хэсэг залуусын санаачилгаар 1987 онд анх нэгдэж, уран бүтээлээ эхэлж асан "Хурд" хамтлагийн гитарчин, ая зохиогч, Монголын рок поп урлагийн шилдэг оддын нэг болох Д.Отгонбаярт МУГЖ цол хүртээх болсон талаар цахим ертөнцөөр шуугиж эхэллээ.
Мэдээллийн алба

Төмөр замын вагон депогийн ажилчин хөгжим сонирхогч хэсэг залуусын санаачилгаар 1987 онд анх нэгдэж, уран бүтээлээ эхэлж асан "Хурд" хамтлагийн гитарчин, ая зохиогч, Монголын рок поп урлагийн шилдэг оддын нэг болох Д.Отгонбаярт МУГЖ цол хүртээх болсон талаар цахим ертөнцөөр шуугиж эхэллээ. Энэ талаар тодруулбал, Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар түүнд цол, тэмдгийг нь маргааш буюу долоодугаар сарын 9-ний өдрийн 11 цагт гардуулан өгөх аж.
Олон арван дуу, бүтээлээрээ олны зүрх сэтгэлийг эзэмдсэн тус хамтлаг бүх цаг үеийн хит болсон шилдэг дуунуудаа эгшиглүүлэх “BEST HITS OF HURD SHOW CONCERT” тоглолтоо "Мишээл Экспо" төвд энэ сарын 10-ны 19:00 цагаас ганцхан удаа хийх товоо зарласан билээ.


















