Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хурдан даагыг цоллов

Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн их баяр наадмын уралдаанд түрүүлж, айрагдсан даагыг Төв цэнгэлдэх хүрээлэнд цоллов.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хурдан даагыг цоллов
Хурдан даагыг цоллов. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн их баяр наадмын уралдаанд түрүүлж, айрагдсан даагыг Төв цэнгэлдэх хүрээлэнд цоллов.

Энэ жилийн наадамд 237 даага гарааны зурхайгаас эргэсэн. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хээр даага түрүүлсэн билээ. Аман хүзүүнд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уяач Б.Бадраагийн хүрэн халзан, айргийн гуравт Тод манлай уяач А.Батсүхийн уяа сойлгыг нь тааруулсан Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, М.Ариунбатын хээр даага, айргийн дөрөвт Төв аймгийн Баян сумын уугуул, Монгол Улсын манлай уяач М.Энхболдын хүрэн даага хурдалж, айргийн тавд ММСУХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан СГЗ А.Баярмагнайгийн хонгор даага давхисан.

Хуваалцах