Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хурдан хээр даага түрүүллээ

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдаан саяхан өндөрлөлөө. Тус уралдаанд Хэнтий аймгийн Дархан сумын уугуул, уяач Н.Доноодойн хээр даага түрүүллээ.

МН
Монгол наадам 2016

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хурдан хээр даага түрүүллээ
Хурдан хээр даага түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдаан саяхан өндөрлөлөө. Тус уралдаанд Хэнтий аймгийн Дархан сумын уугуул, уяач Н.Доноодойн хээр даага түрүүллээ.

Ховд аймгийн Цэцэг сумын харьяат Н.Баасанжавын хээр даага аман хүзүүнд хурдалж, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул, уяач Т.Төрмөнхийн хул,Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул, уяач Т.Төрмөнхийн зээрд халзан,Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн бор халзан даага тус тус айрагдлаа.

Харин энэ жилийн “Баян ходоод”-оор Өвөрхангай аймгийн Төгрөг сумын уяач н.Нохойцагааны зээрд даага тодорчээ. Энэ жилийн баян ходоод ирэх жилийн түрүү магнай болох болтугай.

Хуваалцах