Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хурдан морины бүсийн уралдааны 2016 оны тов гарлаа

Өнөөдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаас хурдан морины бүсийн уралдааны 2016 оны товыг баталлаа. Хурдан морины “Дүнжингарав-2016” Төвийн бүсийн хаврын уралдааныг Хаврын тэргүүн сарын 21-нд

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хурдан морины бүсийн уралдааны 2016 оны тов гарлаа
Хурдан морины бүсийн уралдааны 2016 оны тов гарлаа. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаас хурдан морины бүсийн уралдааны 2016 оны товыг баталлаа. Хурдан морины “Дүнжингарав-2016” Төвийн бүсийн хаврын уралдааныг Хаврын тэргүүн сарын 21-нд буюу 2016 оны хоёрдугаар сарын 28-нд Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлд, Хангайн бүсийн хаврын уралдааныг Өвөрхангай аймагт гуравдугаар сарын 6-ны өдөр тус тус зохион явуулахаар шийдвэрлэлээ.

Мөн Баруун бүсийн уралдаан Говь-Алтай аймагт, Зүүн бүсийнх Хэнтий аймагт, Говийн бүсийнх Өмнөговь аймагт, Хангайн бүсийн уралдаан Орхон аймагт долоодугаар сарын 30-31-ний өдрүүдэд болно. Монголын уяачдын баяр-Шигшмэл хурдан морьдын “Их хурд-VII” уралдаан Хүй долоон худагт 2016 оны долоодугаар сарын 24-нд болно.

Хурдан морины уралдааныг тогтоосон хугацаанд дүрмийн дагуу зохион байгуулахыг холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга, Монголын морин спорт, уяачдын холбоонд даалгалаа.

Хуваалцах