Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хурдан соёолонг Б.Буяннэмэхийн хээр үрээ өнгөлж явна

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн уралдаан өнөөдөр Хүй долоон худагт болж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хурдан соёолонг Б.Буяннэмэхийн хээр үрээ өнгөлж явна
Хурдан соёолонг Б.Буяннэмэхийн хээр үрээ өнгөлж явна. Зураг: МҮОНРТ

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн уралдаан өнөөдөр Хүй долоон худагт болж байна. Газар газрын 247 хурдан соёолон төрийнхөө их баяр наадамд шандсаа сорихоор бүртгүүлснээс 155 нь гарааны зурхай руу хөдөлсөн юм.

Түрүү жилийн наадмын хязаалангийн түрүү Х.Болорчулууны хүрэн, Монгол Улсын алдарт уяач С.Мөнхбатын хар, Монгол Улсын алдарт уяач Б.Баярдоржийн хүрэн зэрэг энэ цагийн хурдан буянгууд торгон жолоогоо өргүүлэхээр уралдаж байна.

Хурдан соёолонгийн уралдааныг Ховд аймгийн Мөст сумын харьяат Б.Буяннэмэхийн хээр үрээ өнгөлж явна. Сэлэнгэ аймгийн Мандал сумын уяач Очирсүрэнгийн зээрд, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уяач Д.Эрдэнэболдын хонгор үрээ арын үрээнүүдээсээ тасарсан уралдаж байна.

Хуваалцах