Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хурдан соёолонгийн цолыг дуудлаа

Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, ардын хувьсгалын 94 жилийн ой, үндэсний их баяр наадамд түрүүлж, айрагдсан соёолонгуудыг цолыг дуудлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хурдан соёолонгийн цолыг дуудлаа
Хурдан соёолонгийн цолыг дуудлаа. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, ардын хувьсгалын 94 жилийн ой, үндэсний их баяр наадамд түрүүлж, айрагдсан соёолонгуудыг цолыг дуудлаа.

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Д.Ганбаатарын зээрд соёолон төрийнхөө их баяр наадамд түрүүлсэн. Аман хүзүүнд Дундговь аймгийн Адаацаг сумын уяач Х.Пүрэвдоржийн зээрд хурдалж, айргийн гуравт Пүрэвийн Сэргэлэнгийн хээр, айргийн дөрөвт Дундговь аймгийн Хулд сумын уугуул Б.Лхагва-Очирын хонгор халзан, айргийн тавд Ховд аймгийн Дөргөн сумын уугуул “Гарьд зам” компанийн захирал Н.Батбаярын хээр соёолон давхиж, торгон жолоогоо өргүүлж, наадамчин олныг баясгасан билээ.

Хуваалцах