Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хүрэл медалийн төлөөх тоглолт өнөөдөр болно

Энэ медалийн төлөө Баянгол Сентоза Ирвэс-Төв аймгийн Төв ургац баг өрсөлдөх юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүрэл медалийн төлөөх тоглолт өнөөдөр болно
Хүрэл медалийн төлөөх тоглолт өнөөдөр болно. Зураг: МҮОНРТ

МҮСБХ-ноос зохион байгуулдаг сагсан бөмбөгийн Үндэсний супер лигийн хүрэл медалийн төлөөх тоглолт өнөөдөр болно. Энэ медалийн төлөө Баянгол Сентоза Ирвэс-Төв аймгийн Төв ургац баг өрсөлдөх юм.

Улирлын тоглолтод Баянгол Сентоза Ирвэс-Төв ургац баг гурван удаа таарч тоглосон.Эхний тоглолтод Төв ургац 102:96-аар хожсон бол хоёр дахид 97:91-ээр хожлоо баталгаажуулсан. Ийнхүү гурав дахь тоглолтод 119:89-өөр Ирвэсүүд баг даагаа нэхсэн юм. Баянгол Сентоза Ирвэсүүд багийн легионер тоглогч Майк Андерсон, Бревер нар нутаг буцсан учир багийн үндсэн бүрэлдэхүүнээрээ тоглоно.Төв ургац багийн хувьд улирлын шилдэг легионер тоглогч Крис Жонес буцаж хоёр легионер тоглогч үлдсэн байгаа. Б.Тамжид гэмтэлтэй байгаа учраас өнөөдрийн тоглолтод оролцохгүй аж.

Хуваалцах