Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Хуримын даашинзтай бүсгүй” киноны нээлт өнөөдөр болно

Киноны агуулга нь амьдралд дөнгөж хөл тавьж буй залуусын хайр дурлал, нөхөрлөл, хүн чанарын тухай өгүүлэх гэнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хуримын даашинзтай бүсгүй” киноны нээлт өнөөдөр болно
“Хуримын даашинзтай бүсгүй” киноны нээлт өнөөдөр болно. Зураг: МҮОНРТ

“Big Line Film”, “Oranger Entertainment”, “Red Point”-ийн хамтын бүтээл “Хуримын даашинзтай бүсгүй” киноны нээлт өнөөдөр болно. Киноны зохиолч, найруулагчаар З.Батболд ажилласан бөгөөд тэрбээр үзэгчдийн сайн мэдэх “Боолын гэрээ”, “Бурхан өршөөг”, “Аз жаргал & bad boy”, “Сайн уу амьдрал минь” зэрэг киног найруулсан билээ.

Харин гол дүрүүдэд УДЭТ-ын залуу жүжигчин Б.Шинэбаяр болон Б.Батмаа, У.Билэгт-Од, Б.Батмэнд, Д.Гүрсэд, А.Цэгмэд нар тогложээ.

Киноны агуулга нь амьдралд дөнгөж хөл тавьж буй залуусын хайр дурлал, нөхөрлөл, хүн чанарын тухай өгүүлэх гэнэ.

Хуваалцах