“Хуримын даашинзтай бүсгүй” үзэгчидтэй мэндлэв
Зохиол, найруулгыг З.Батболд гүйцэтгэжээ. Гол дүрд УДЭТ-ын залуу жүжигчин Б.Шинэбаяр, Б.Батмаа нар тогложээ.
Мэдээллийн алба

“Оранж” энтертайнментийн бүтээл “Хуримын даашинзтай бүсгүй” уран сайхны киноны нээлт боллоо.
Зохиол, найруулгыг З.Батболд гүйцэтгэжээ. Гол дүрд УДЭТ-ын залуу жүжигчин Б.Шинэбаяр, Б.Батмаа нар тогложээ.
Залуу жүжигчин Б.Батмаа өмнө нь “Приүсын босс” уран сайхны кинонд эршүүд бүсгүйн дүрийг бүтээсэн билээ.
Хайр дурлалын тухай өгүүлэх “Хуримын даашинзтай бүсгүй” киноны туслах дүрүүдэд Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Гүрсэд, А.Цэгмэд, жүжигчин Г.Амгаланбаатар, У.Билэгт-Од, Э.Билэгжаргал, Б.Батмэнд нар тогложээ.


















