“Хүрхрээ”-гийн шилдгүүд шагналаа гардлаа
Монгол улсын хөлбөмбөгийн спортын алтан түнш “Арвайн үндэс” компани “Хүрхрээ” үндэсний дээд лигийн эхний гурван байрт шалгарсан багуудад мөнгөн шагнал олголоо.
Мэдээллийн алба

Монгол улсын хөлбөмбөгийн спортын алтан түнш “Арвайн үндэс” компани “Хүрхрээ” үндэсний дээд лигийн эхний гурван байрт шалгарсан багуудад мөнгөн шагнал олголоо.
МХБХ нь “Арвайн үндэс” компанитай дөрвөн жилийн хугацаанд хамтран ажиллах 500 сая төгрөгийн гэрээг байгуулсан. Ингэснээр хөлбөмбөгийн шилдэг багуудыг дэмжиж “Хүрхрээ” үндэсний дээд лигийг зохион байгуулсан юм. Өнгөрсөн жилийн дээд лигийн шагналын сан 18 сая байсан бол энэ жилээс 100 сая төгрөг болголоо. Мөн улсын хэмжээнд хөлбөмбөгийн хоёрдугаар дивизон болох “Хүрхрээ нэгдүгээр лиг” тэмцээнийг анх удаа зохион байгуулж жилийн 25 сая төгрөгөөр дөрвөн жилийн хугацаанд ивээн тэтгэхээр болов.






















