Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Хүрхрээ үндэсний лиг” маргааш эхэлнэ

Монголын хөлбөмбөгийн холбоо, хүнсний манлай үйлдвэр “Арвайн үндэс” ХХК хамтран “Хүрхрээ үндэсний лиг”-ийг хоёр дахь жилдээ ирэх бямба гарагаас эхлүүлэн зохион байгуулах гэж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хүрхрээ үндэсний лиг” маргааш эхэлнэ
“Хүрхрээ үндэсний лиг” маргааш эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Монголын хөлбөмбөгийн холбоо, хүнсний манлай үйлдвэр “Арвайн үндэс” ХХК хамтран “Хүрхрээ үндэсний лиг”-ийг хоёр дахь жилдээ ирэх бямба гарагаас эхлүүлэн зохион байгуулах гэж байна.

МХБХ-ны талбайд болох тус тэмцээн “Сэлэнгэпресс”-“Эрчим” багийн тоглолтоор эхэлнэ. Энэ жил10 баг өрсөлдөхөөр мэдүүлэг өгснөөс "Улаанбаатар" гэсэн нэртэй дөрвөн баг багтжээ. Тодруулбал, “Улаанбаатар”, “Улаанбаатарын унаганууд”, “Улаанбаатарын мазаалайнууд”, “Улаанбаатар сити” гэсэн бол тэдэн дээр “Эрчим”, “Хангарьд”, “Хоромхон”, “Сэлэнгэпресс”, “Дэрэн”, “Баянгол” нэмэгдэх юм.

Багууд маргаашнаас ирэх аравдугаар сарын 9 хүртэл18 тойрог өрсөлдөж, аваргаа тодруулна.

Хуваалцах