Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Хөшөө цайдам” музейн тохижилтод Туркчууд дэмжлэг үзүүлнэ

Архангай аймгийн Хашаат сумын нутагт орших “Хөшөө цайдам” музейн тохижилтын ажилд Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагаас дэмжлэг үзүүлэхээр боллоо. Уг музейд Түрэгийн үеийн хөшөө дурсгал, Түрэг хэлээр бичигдсэн эртний хаадын хосгүй үнэт олдворууд хадгалагдаж байна. Музейн тохижилт шинэчлэл

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хөшөө цайдам” музейн тохижилтод Туркчууд дэмжлэг үзүүлнэ
“Хөшөө цайдам” музейн тохижилтод Туркчууд дэмжлэг үзүүлнэ. Зураг: МҮОНРТ

Архангай аймгийн Хашаат сумын нутагт орших “Хөшөө цайдам” музейн тохижилтын ажилд Туркын хамтын ажиллагаа, зохицуулах агентлагаас дэмжлэг үзүүлэхээр боллоо. Уг музейд Түрэгийн үеийн хөшөө дурсгал, Түрэг хэлээр бичигдсэн эртний хаадын хосгүй үнэт олдворууд хадгалагдаж байна. Музейн тохижилт шинэчлэлийг хийх хамтын ажиллагааны санамж бичигт өнөөдөр талууд гарын үсэг зурлаа.

Дээрх музейд Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг буюу ТИКА-гаас дэмжлэг үзүүлэх төслийг 1994 оноос хойш хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд музейн орчны тохижилт, шинэчлэн засварлах, цахилгаан дамжуулах шугам татах, гүний худаг гаргах зэрэг ажлыг хийсэн байна. Харин энэ удаагийн буцалтгүй тусламжаар “Хөшөө цайдам” музейд очих зам буюу Өвөрхангай аймгийн Хархорин сумаас Архангай аймгийн Хашаат сумын нутаг хүртэл 36 км хатуу хучилттай замыг тавьжээ. Монгол, Туркийн соёлын хувьд ижил төстэй түүх уламжлал олон тул хамтын ажиллагаа зөвхөн музейн салбараар хязгаарлагдахгүй гэдгийг тус улсаас манай улсад суугаа элчин сайд онцоллоо.

Хуваалцах