Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Хөсөгтөн” хамтлаг АНУ, Канадад аялан тоглолт хийнэ

Нүүдэлчин Монголынхоо өв соёлыг тээж хөгжүүлж, түгээн дэлгэрүүлж байгаа тэд Нью-Йорк дахь НҮБ-ын төв байрны танхим, алдарт “Rubin museum” зэрэг АНУ, Канадын мэргэжлийн тайз дээр бүрэн хэмжээний тоглолт хийнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хөсөгтөн” хамтлаг АНУ, Канадад аялан тоглолт хийнэ
“Хөсөгтөн” хамтлаг АНУ, Канадад аялан тоглолт хийнэ. Зураг: МҮОНРТ

Үндэсний хөгжмийн “Хөсөгтөн” хамтлаг “Хөсөгтөн баг–Дэлхийн тайзнаа 2017” төслийн хүрээнд ирэх сарын 3-26-нд АНУ, Канадад аялан тоглолт хийхээр болжээ.

Нүүдэлчин Монголынхоо өв соёлыг тээж хөгжүүлж, түгээн дэлгэрүүлж байгаа тэд Нью-Йорк дахь НҮБ-ын төв байрны танхим, алдарт “Rubin museum” зэрэг АНУ, Канадын мэргэжлийн тайз дээр бүрэн хэмжээний тоглолт хийнэ.

Гадаадад суугаа Монголчууддаа “Монгол кино, контент”-ийг албан ёсны зохиогчийн эрхтэйгээр хүргэдэг Miye.mn вэбсайт хамтран энэхүү тоглолтыг зохион байгуулахаар төлөвлөж, хагас жил орчим хугацаанд бэлтгэлээ базаажээ.

Тэд саяхан хүндэтгэлийн тоглолтоо өнгөрсөн бямба гарагт Үндэсний урлагийн их театрт зохион байгуулсан юм.

Хуваалцах