Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Хөсөгтөн” хамтлаг Австри улсад тоглов

Язгуур урлагийн "Хөсөгтөн" хамтлаг саяхан Австрийн Тирол мужийн Кицбүл хотноо уран бүтээлээ толилуулав.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хөсөгтөн” хамтлаг Австри улсад тоглов
“Хөсөгтөн” хамтлаг Австри улсад тоглов. Зураг: МҮОНРТ

Язгуур урлагийн "Хөсөгтөн" хамтлаг саяхан Австрийн Тирол мужийн Кицбүл хотноо уран бүтээлээ толилуулав.

“Хөсөгтөн” хамтлагийн тоглолт танхим дүүрэн үзэгчдийн сэтгэлд хүрч, нүүдэлчдийн урлаг соёлыг австричуудад таниулсан төдийгүй байгаль эхээ шүтэж амьдардаг монгол үндэстний дуу, хөгжим Альпийн нуруунд нэгэн үдэш олныг баясгав. Уг тоглолтод хүндэт зочноор уригдсан Тирол мужийн захирагч Гунтер Платтер хэлсэн үгэндээ, ардын урлагаа харилцан сурталчлах нь Монгол, Австрийн хооронд соёлын аялал жуулчлал хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулахыг тэмдэглэсэн юм.

Язгуур урлагийн монгол хамтлагийн дараа тоглолт хийсэн Австрийн Тирол мужийн дуу хөгжмийн “Инсбрукэр” гурвалтай “Хөсөгтөн” хамтлаг хамтран дуулсан нь мөн үзэгчдийн таашаалыг хүлээлээ. Дээрх хамтарсан тоглолтыг Австрийн Залцбург, Тирол мужийг хариуцсан Өргөмжит консул Марга Вагнер-Пишельтэй хамтран Вена дахь ЭСЯ-наас Монгол, Австрийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулжээ.

Түлхүүр үг:хөсөгтөн
Хуваалцах