"Хөсөгтөн" хамтлаг Австрид тоглолтоо хийлээ
Язгуур урлагийн "Хөсөгтөн" хамтлаг Австрийн Тирол мужийн Кицбүл хотноо уран бүтээлийн тоглолтоо хийжээ.
Мэдээллийн алба

Язгуур урлагийн "Хөсөгтөн" хамтлаг Австрийн Тирол мужийн Кицбүл хотноо уран бүтээлийн тоглолтоо хийжээ. Залуус нүүдэлчдийн урлаг соёлыг австричуудад таниулсан төдийгүй байгаль эхээ шүтэж амьдардаг монгол үндэстний дуу, хөгжмийг үзэж сонирхуулжээ. Эл тоглолтыг Австрийн Залцбург, Тирол мужийг хариуцсан өргөмжит консул Марга Вагнер-Пишельтэй хамтран Вена дахь ЭСЯ-наас Монгол, Австрийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулжээ. Тэд Австрийн Тирол мужийн дуу хөгжмийн “Инсбрукэр” гурвалтай хамтран дуулсан нь үзэгчдийн гайхшруулсан байна.


















