Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Хөсөгтөн" хамтлаг "Азийн авьяастнууд" шоуны эхний шалгаруулалтад тэнцэв

Дэлхийн хамгийн алдартай шоу нэвтрүүлгүүдийн нэг болох "Америкийн авьяастнууд" дэлхийн хэд хэдэн улсад албан ёсны эрхтэйгээр зохион байгуулагддаг.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Хөсөгтөн" хамтлаг "Азийн авьяастнууд" шоуны эхний шалгаруулалтад тэнцэв
"Хөсөгтөн" хамтлаг "Азийн авьяастнууд" шоуны эхний шалгаруулалтад тэнцэв. Зураг: МҮОНРТ

Дэлхийн хамгийн алдартай шоу нэвтрүүлгүүдийн нэг болох "Америкийн авьяастнууд" дэлхийн хэд хэдэн улсад албан ёсны эрхтэйгээр зохион байгуулагддаг.

Өнгөрөгч оноос эхлэн AXN телевизийнхэн "Азийн авьяастнууд" нэртэйгээр илүү өргөн хүрээнд зохион байгуулж байгаа юм байна. Азийн улс орнуудаас хэдэн мянган авьяастан тус шоуг зорьж оролцож байгаа гэнэ.

Манай улсаас ч мөн үндэсний язгуур урлагийн хамтлаг болох "Хөсөгтөн", "Жалам хар" хамтлаг оролцож анхан шатны шалгаруулалтад тэнцсэн байна.

Хуваалцах