Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Хөсөгтөн” хамтлаг шагнал хүртлээ

Мөн тус хамтлагийн хөөмийч О.Чулуунбаатар дууны төрлөөс алтан медаль хүртсэн бол морин хуурч Б.Батзориг, ятгачин Ч.Амарбаясгалан нар мөнгөн медаль тус тус хүртжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хөсөгтөн” хамтлаг шагнал хүртлээ
“Хөсөгтөн” хамтлаг шагнал хүртлээ. Зураг: МҮОНРТ

Монгол эх орныхоо нэрийг дэлхийн олон улс оронд, язгуур урлагаараа дамжуулан цуурайтуулж яваа “Хөсөгтөн” хамтлаг баяр наадмын өдрүүдэд ОХУ-ын Красноярск хотноо болсон “Мир Сибири-2014” наадамд оролцож Гран-при шагнал хүртжээ. Уг томоохон наадамд 10 гаруй улсын уран бүтээлчид оролцсон байна. Мөн тус хамтлагийн хөөмийч О.Чулуунбаатар дууны төрлөөс алтан медаль хүртсэн бол морин хуурч Б.Батзориг, ятгачин Ч.Амарбаясгалан нар мөнгөн медаль тус тус хүртжээ.

Хуваалцах