“Хутагтын хурд-2016” уралдаан болно
Дорноговь аймгийн “Хутагтын хурд” МСУХ-оос зохион байгуулдаг “Хутагтын хурд-2016” хурдан морины уралдаан энэ сарын 20-нд болно.
Мэдээллийн алба

Дорноговь аймгийн “Хутагтын хурд” МСУХ-оос зохион байгуулдаг “Хутагтын хурд-2016” хурдан морины уралдаан энэ сарын 20-нд болно.Уралдаан тус аймгийн Сайншанд суманд зохиогдох бөгөөд азарга, их нас, соёолон насны хүлэг уралдах юм. Энэ үеэр хамгийн олон түрүү, айраг хүртсэн сумыг шалгаруулж, “Мөнгөн морь” шилжин явах цомыг гардуулна. Морио уралдуулах уяачдын бүртгэлийг наадмын өмнөх өдөр явуулах гэнэ.
Сонирхуулахад “Хутагтын хурд” МСУХ нь 2015 оны шилдгийн шилдэг холбоогоор шалгарч байсан билээ.


















