Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Хүүгүй ломбард”-ны албан ёсны триллер гарлаа

“Оюунлаг” продакшны бүтээл “Хүүгүй ломбард” инээдмийн уран сайхны киноны албан ёсны триллер цацагдлаа. Залуу найруулагч Д.Отгонбаяр, Г.Сэр-Од нарын хамтран найруулсан энэхүү киноны зохиолыг зохиолч Ж.Оргил бичжээ. Тэрбээр өмнө нь “Валентины захидал”, “Зүүдэнд ч оромгүй явдал” зэрэг киноны зохиолыг б

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хүүгүй ломбард”-ны албан ёсны триллер гарлаа
“Хүүгүй ломбард”-ны албан ёсны триллер гарлаа. Зураг: МҮОНРТ

“Оюунлаг” продакшны бүтээл “Хүүгүй ломбард” инээдмийн уран сайхны киноны албан ёсны триллер цацагдлаа. Залуу найруулагч Д.Отгонбаяр, Г.Сэр-Од нарын хамтран найруулсан энэхүү киноны зохиолыг зохиолч Ж.Оргил бичжээ. Тэрбээр өмнө нь “Валентины захидал”, “Зүүдэнд ч оромгүй явдал” зэрэг киноны зохиолыг бичиж байсан билээ.

Харин киноны гол дүрд “Эмоци” продакшны жүжигчин Г.Анхбаяр, “Маск” продакшны жүжигчин Э.Алдар, залуу жүжигчин Э.Мөнхсоёл нар тоглож байгаа юм. Мөн хошин урлагийн жүжигчид нэгэн бүтээлд хамтарч ажиллаж байгаа гэдгийг тодотгох нь зүйтэй болов уу.

“Хүүгүй ломбард” кинонд залуусын нөхөрлөлийн үнэ цэнийг харуулах юм. Жинхэнэ хар багийн анд найз гэдэг ямар байдгийг энэ киноноос үзэж, мэдэрч болно гэдгийг уран бүтээлчид нь амлаж байгаа юм. Анхаа, Алдар хоёрын нөхөрлөл хэрхэн өрнөхийг та тун удахгүй “Хүүгүй ломбард”-наас үзээрэй.

Түлхүүр үг:“Хүүгүй ломбард”-ны албан ёсны триллер гарлаа
Хуваалцах