Хүүхдийн баяр-Хөлбөмбөгийн баяр
Зургаадугаар сарын 1-ний өдрийн 11.00 цагт МХБХ-ны “Цэнгэлдэх хүрээлэн”-д зохион байгуулах “Хүүхдийн хөлбөмбөгийн баяр”-т эцэг, эхчүүд 6-9 насны охид, хөвгүүдээ дагуулан ирж, хүүхдийн баярын өдрийг хөлбөмбөгтэй хамт, зугаатай сайхан өнгөрүүлж болох юм байна. Энэхүү үйл ажиллагааг МХБХ-ны “Албан ёсны
Мэдээллийн алба

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос “Хүүхдийн баяр”-ын өдрийг “Хүүхэд-Хөлбөмбөг-Ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд “Хүүхдийн хөлбөмбөгийн баяр” болгон тэмдэглэн өнгөрөөх гэж байна. Энэ өдөр МХБХ-ны “Цэнгэлдэх хүрээлэнд”-д хүрэлцэн ирсэн бага насны хүүхэд бүхэнд хөлбөмбөгийн анхан шатны арга техник болон олон төрлийн элемент, дасгал хөдөлгөөн хийж, анхны гоолоо хаалганд оруулж, хөлбөмбөгийн гайхамшиг, баяр баяслыг мэдрүүлэх аж.
Зургаадугаар сарын 1-ний өдрийн 11.00 цагт МХБХ-ны “Цэнгэлдэх хүрээлэн”-д зохион байгуулах “Хүүхдийн хөлбөмбөгийн баяр”-т эцэг, эхчүүд 6-9 насны охид, хөвгүүдээ дагуулан ирж, хүүхдийн баярын өдрийг хөлбөмбөгтэй хамт, зугаатай сайхан өнгөрүүлж болох юм байна. Энэхүү үйл ажиллагааг МХБХ-ны “Албан ёсны түнш” байгууллага болох “MCS Coca Cola” ХХК-тай хамтран зохион байгуулж, хүүхэд бүрт бэлэг гардуулах аж.


















