Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

"Хүүхдийн баяр" тэмдэглэх үеэр 200 орчим хүүхэд хоолонд хорджээ

Мексикийн Герреро мужид "Хүүхдийн баяр" тэмдэглэх үеэр 200 орчим хүүхэд хоолонд хордсон тухай мужийн амбан захирагч Эктор Астудийо мэдэгджээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Хүүхдийн баяр" тэмдэглэх үеэр 200 орчим хүүхэд хоолонд хорджээ
"Хүүхдийн баяр" тэмдэглэх үеэр 200 орчим хүүхэд хоолонд хорджээ. Зураг: МҮОНРТ

Мексикийн Герреро мужид "Хүүхдийн баяр" тэмдэглэх үеэр 200 орчим хүүхэд хоолонд хордсон тухай мужийн амбан захирагч Эктор Астудийо мэдэгджээ.

Тосгоны бага сургуулийн сурагчид уламжлалт “давсалсан” шөл идсэний дараа бие нь муудсан байна. Ингээд 108 хүүхдийг эмнэлэгт хүргэжээ. Одоогоор биеийн байдал нь тогтвортой байна гэж мужийн захирагч мэдээлсэн байна.

Хордлогод орсон хүүхдүүдэд эмч нар, "Улаан загалмай" нийгэмлэгийн төлөөлөгчид, иргэний хамгаалалтын албаны аврагчид тусламж үзүүлж байна.

Хуваалцах