Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хүүхдийн дуулалт жүжгийн өдрүүд эхэллээ

Байгаль эх дэлхийгээ хайрлах, өв соёлоо хадгалан хамгаалах, эцэг эх болон ахмадынхаа сургаалыг даган мөрдөж хүмүүжилтэй, эх орноо гэсэн сэтгэлтэй МОНГОЛ ИРГЭН болж төлөвшихөд нь чиглэсэн утга агууламжтай энэхүү хүүхдийн дуулалт жүжгүүдийг анги хамт олон, сургууль цэцэрлэгээрээ ирж үзэхийг уриалж бай

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдийн дуулалт жүжгийн өдрүүд эхэллээ
Хүүхдийн дуулалт жүжгийн өдрүүд эхэллээ. Зураг: МҮОНРТ

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга сурагчдын амралтад зориулсан "Хүүхдийн дуулалт жүжгийн өдрүүд" өнөөдрөөс эхэллээ. “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжгийг энэ сарын 11-15-нд 11:00, 13:00-н цагуудаас тоглоно. Зөрүүд, бардам, их зантай эрх цэнхэр ишигний хөгжилтэй түүх “Ишиг хөөрхөн нэр” хүүхдийн дуулалт жүжгийг энэ сарын 16-ны 11:00, 13:00-с цагуудаас тоглоно.

Байгаль эх дэлхийгээ хайрлах, өв соёлоо хадгалан хамгаалах, эцэг эх болон ахмадынхаа сургаалыг даган мөрдөж хүмүүжилтэй, эх орноо гэсэн сэтгэлтэй МОНГОЛ ИРГЭН болж төлөвшихөд нь чиглэсэн утга агууламжтай энэхүү хүүхдийн дуулалт жүжгүүдийг анги хамт олон, сургууль цэцэрлэгээрээ ирж үзэхийг уриалж байна.

Хуваалцах