Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Хүүхдийн хоол боловсруулах эмгэг судлал” сэдвээр ярилцлаа

Хүүхдийг 6 сар хүртэл дан эхийн сүүгээр, цаашид шим тэжээлтэй, шингэц сайтай хоолоор хооллоход анхаарах хэрэгтэй байгааг эмч, мэргэжитнүүд хэлж байсан. Ялангуяа бэлэн, амттай бүтээгдэхүүний хэрэглээ өссөн нь хүүхдүүдийн өвчлөлийн нэг шалтгаан болдог байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хүүхдийн хоол боловсруулах эмгэг судлал” сэдвээр ярилцлаа
“Хүүхдийн хоол боловсруулах эмгэг судлал” сэдвээр ярилцлаа. Зураг: МҮОНРТ

Урин дулааны цагт тохиолдол нь ихэсдэг, түргэн халдварладаг өвчний нэг нь гэдэсний халдварт өвчин. Олон үүсгэгчтэй энэ өвчнийг манайхан өөрсдийн дураар эмчлэх нь өвчин архагших, ужиг хууч үүсэх нөхцөл болдог байна. Ялангуяа энэ өвчнийг байнга тусдаг хүүхдүүд шулуун гэдэсний үрэвсэлтэй болох нь их гэж Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн эмч, мэргэжилтнүүд зөвлөлөө. Тэд жил бүр зохион байгуулдаг “Хоол боловсруулах эрхтэн судлалын долоо хоног”-ийн ээлжит аянаа өчигдрөөс эхэлсэн. Өнөөдөр Хүүхдийн хоол боловсруулах эмгэг судлал сэдвээр багш, эмч нар лекц уншиж, мэдээлэл солилцлоо. Хүүхдийн хоол боловсруулах эрхтэн өвчлөх хамгийн гол шалтгаан нь эцэг эхийн зөв хооллолт, эрүүл ахуйн мэдлэг, мэдээлэлтэй холбоотой гэж үзэж байна. Хүүхдийг 6 сар хүртэл дан эхийн сүүгээр, цаашидшим тэжээлтэй, шингэц сайтай хоолоор хооллоход анхаарах хэрэгтэй байгааг эмч, мэргэжитнүүд хэлж байсан. Ялангуяа бэлэн, амттай бүтээгдэхүүний хэрэглээ өссөн нь хүүхдүүдийн өвчлөлийн нэг шалтгаан болдог байна.

Хуваалцах