Хүүхдийн найрал дуунд зориулсан бүтээлийн уралдаан зарлажээ
Нийслэлийн соёл урлагийн газраас Хүүхдийн найрал дууны уламжлал, сургалтыг сайжруулах, хөгжүүлэх, дэмжих, хөгжмийн зохиолчид, уран бүтээлчдийн идэвх сонирхлыг өрнүүлэх зорилгоор Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр Монголын хөгжмийн зохиолчид, уран бүтээлчдийн дунд “Хүүхдийн найрал дуу
Мэдээллийн алба

Нийслэлийн соёл урлагийн газраас Хүүхдийн найрал дууны уламжлал, сургалтыг сайжруулах, хөгжүүлэх, дэмжих, хөгжмийн зохиолчид, уран бүтээлчдийн идэвх сонирхлыг өрнүүлэх зорилгоор Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр Монголын хөгжмийн зохиолчид, уран бүтээлчдийн дунд “Хүүхдийн найрал дуунд зориулсан бүтээл”-ийн уралдааныг есдүгээр сарын 1-нийг хүртэл зарлаад байна.
Уг уралдааныг есдүгээр сард дүгнэх бөгөөд шалгарсан бүтээлийг Нийслэлийн ойн өдрөөр зохион байгуулдаг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншаравын нэрэмжит хүүхдийн найрал дууны уралдааны заавал дуулах дуугаар сонгох юм.


















