Хүүхдийн найрал дуунд зориулсан бүтээлийн уралдаан зарлав
Нийслэлийн Соёл урлагийн газар, Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр Монголын хөгжмийн зохиолчид, уран бүтээлчдийн дунд “Хүүхдийн найрал дуунд зориулсан бүтээл”-ийн уралдааныг зургаадугаар сарын 09-нөөс 09 дүгээр сарын нэгнийг хүртэл зарлажээ.
Мэдээллийн алба

Хүүхдийн найрал дууны уламжлал, сургалтыг сайжруулах, хөгжүүлэх, дэмжих, хөгжмийн зохиолчид, уран бүтээлчдийн идэвхи сонирхолыг өрнүүлэх зорилгоор зохион байгуулах энэхүү уралдааныг есдүгээр сард дүгнэх бөгөөд шалгарсан бүтээлийг Нийслэлийн 375 жилийн ойн өдрөөр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншаравын нэрэмжит хүүхдийн найрал дууны уралдааны заавал дуулах дуугаар сонгох юм байна