Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1526 дуудлага мэдээлэл иржээ

Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд 2025 оны 12 дугаар сарын 15-21-ний хооронд 1526 дуудлага мэдээлэл иржээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1526  дуудлага мэдээлэл иржээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1526 дуудлага мэдээлэл иржээ. Зураг: МҮОНРТ

Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд 2025 оны 12 дугаар сарын 15-21-ний хооронд 1526 дуудлага мэдээлэл иржээ. Үүнээс хүүхдийн эрх, хамгаалалын 226 дуудлага, зөвлөгөө хүссэн дуудлага 115, мэдээлэл хүссэн дуудлага 672, чатбокс үйлчилгээний дуудлага 33, мессеж үйлчилгээний дуудлага 21 бүртгэгдсэн байна.

Харин өргөдөл гомдол, саналын 2 дуудлага хүлээн авчээ. Нийт зорилтот бус дуудлага 457 бүртгэгдсэн байна. Хамтарсан багт шилжүүлсэн дуудлага 216 байгаагаас аймгийн хэмжээнд 59 дуудлага, нийслэлийн хэмжээнд 157 дуудлага мэдээллийг холбон зуучилсан байна.

Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд 22 хүүхэд үйлчилгээ авсан байна.

Хуваалцах