Хүүхдүүд хайкү шүлгээр өрсөлдөнө
Японы яруу найргийн цөм буюу хайкү шүлгийн төрлөөр Монгол Улсад хоёр дахь удаагаа “Хүүхдийн хайкү шүлгийн уралдаан” зарлалаа.
Мэдээллийн алба

Японы яруу найргийн цөм буюу хайкү шүлгийн төрлөөр Монгол Улсад хоёр дахь удаагаа “Хүүхдийн хайкү шүлгийн уралдаан” зарлалаа. Энэ уралдаан нь дэлхийд 14 удаа болсон ба Япон улсын JAL сан олон улсад санаачилж, зохион байгуулдаг байна.
Тэгвэл тус санг төлөөлж “Наран” дунд сургууль Монголын бага, дунд ангийн сурагчдын дунд уралдаан зарлаад байгаа юм. Хайкү шүлгийн анхны уралдаанд Увс аймгийн дөрөвдүгээр ангийн сурагч
“Эзгүй талд
ингэ буйлах нь-
эхийн сэтгэл... ” хэмээх хайкү ирүүлж, мэргэжлийнхний анхаарлыг татсан байдаг. Мөн уралдаанд бүтээлээ илгээж буй сурагчид өөрсдийн уран зургийг сойх боломжтой.



















