Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хүүхдүүддээ хараа хяналт тавихыг анхааруулсаар байна

Хөл, хөдөлгөөн их байгаа энэ үед хүүхэд эцэг, эхээсээ төөрөх нь их байгаа тухай цагдаагийн албаны бие бүрэлдэхүүн анхааруулсаар байна. Өчигдрийн хувьд, 15 хүүхэд эцэг, эхээсээ төөрсөн бол өнөөдрийн байдлаар долоон хүүхэд Хүй долоон худагийн цагдаагийн хэсэг дээр иржээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Хүүхдүүддээ хараа хяналт тавихыг анхааруулсаар байна
Хүүхдүүддээ хараа хяналт тавихыг анхааруулсаар байна. Зураг: МҮОНРТ

Хөл, хөдөлгөөн их байгаа энэ үед хүүхэд эцэг, эхээсээ төөрөх нь их байгаа тухай цагдаагийн албаны бие бүрэлдэхүүн анхааруулсаар байна. Өчигдрийн хувьд, 15 хүүхэд эцэг, эхээсээ төөрсөн бол өнөөдрийн байдлаар долоон хүүхэд Хүй долоон худагийн цагдаагийн хэсэг дээр иржээ. Хурдан морины талбайд чанга яригчаар аливаа зөрчлөөс сэрэмжлүүлж байгаа бөгөөд эцэг, эхчүүд хүүхдээ Хүй долоон худгийн цагдаагийн хэсэгт ирж авсаар байна. Мөн Өчигдөр /2013.07.11/–ний өдөр Хүй долоо худагт үйлчилгээ явуулж буй 163-р гэрээс 16 настай эмэгтэй Б.Саранзаяа, 15 настай эмэгтэй И.Вансэмбэрүү нар 18.00 цагийн үед гарч яваад шөнийн 01.00 цагийн үед Б.Саранзаяа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай эргэж иржээ. Харин хамт гарсан И.Вансэмбэрүү нь одоо болтол олдоогүй байгаа юм байна. И.Вансэмбэрүү нь гарч явах үедээ улаан эрээн срочкон цамц, улаан эрээн өмдтэй, дотуураа хар өнгийн трикотой, хар ботинкон гуталтай үсээ ардаа боосон яваа. И.Вансэмбэрүү нь 160 см өндөр, туранхай, давхраагүй нүдтэй болно.

И.Вансэмбэрүүг доорх хоёр залуу авч явсан байж болзошгүй байна. Иймд

1. Хүрэн зээрд зүстэй, зүүн гуяндаа хүрээтэй хас тамгатай морь унасан цагаан өнгийн монгол цамцтай 16-18 орчим насны өөрийгөө Ганбаатар гэж танилцуулсан бүлцэн нүдтэй, уруул нь памбагар, цагаан шар царайтай, цагаан өнгийн саарал хээтэй дээлтэй явсан.

2. Өөрийгөө Отгоо гэх этгээд нь босоо гурвалжин үстэй, хоёр шанааг нь нимгэлсэн, бор царайтай, онигор нүдтэй, цэнхэрдүү шлеп малгай, цэнхэр /хар цэнхэр байж болзошгүй/ дээлтэй, хантаазтай. Зүүн гарын шууны дотор урт сорвитой, засмал дэлтэй улаан хэр зүстэй S буюу зуузай тамгатай морьтой явсан байна.

Дээрх хүмүүсийг үзсэн харсан хүн өөр өөрсдийн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага, мэдээллийн 102 дугаарын утас болон талбай дээр ажиллаж байгаа цагдаагийн постуудад яаралтай мэдэгдэнэ үү.

Хуваалцах