Хүүхдүүдээ мөрөөдлөө зурж илгээгээрэй
Бид 20 хүүхдийн зурсан зургийг сонгон авч MNB.MN сайтад байршуулан уншигчдын хүртээл болгохоос гадна “Монголын мэдээ” сувгийн “Өглөөний мэдээ”-гээр олон нийтэд танилцуулна.
Мэдээллийн алба

MNB.MN сайт хүүхэд бүрийн мөрөөдлийг дээдэлж, дэмжиж ажиллахыг хичээдэг. Тиймээс эцэг, эхчүүд та бүхэн хүүхэд багачуудынхаа сэтгэж, төсөөлж, мөрөөдөж зурсан зургийг бидэнд илгээнэ үү. Бид 20 хүүхдийн зурсан зургийг сонгон авч MNB.MN сайтад байршуулан уншигчдын хүртээл болгохоос гадна “Монголын мэдээ” сувгийн “Өглөөний мэдээ”-гээр олон нийтэд танилцуулна. Түүнчлэн нэг хүүхдийн бүтээлийг онцлон, зураачийг зочноор урих юм. Та зураг илгээхдээ cherrybolor@yahoo.com хаяг руу хүүхдийн зургийг тайлбар, овог нэр, харилцах утасны дугаар, мэйл хаягаа тодорхой бичиж илгээгээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг 70127055 дугаар, cherrybolor@yahoo.com хаягаас асууж лавлах боломжтой.


















