Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хүүхэлдэйн театрынхан багачууддаа бэлэг бэлджээ

Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид шинэ жилээр багачууддаа барих бэлгээ бэлтгээд тун завгүй байгаа бөгөөөд 1-5 настнууддаа зориулж, С.Маршакын “Тэнэг бяцхан хулгана” үлгэрийг энэ сарын 21-нд бага тайзнаа тоглоно.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхэлдэйн театрынхан багачууддаа  бэлэг бэлджээ
Хүүхэлдэйн театрынхан багачууддаа бэлэг бэлджээ. Зураг: МҮОНРТ

Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид шинэ жилээр багачууддаа барих бэлгээ бэлтгээд тун завгүй байна. Тэд 1-5 настнууддаа зориулж, С.Маршакын “Тэнэг бяцхан хулгана” үлгэрийг энэ сарын 21-нд бага тайзнаа тоглоно.

Ээжийнхээ үгэнд ордоггүй эрх хулганын түүхээр хүүхдүүдэд ээж, аавынхаа үгэнд орохгүй бол юу тохиолдож болохыг үзүүлэхээс гадна эцэг, эхчүүдэд хүүхдээ зөв хүмүүжүүлэхийг сануулах тус үлгэрийн эрх хулганын дүрд Д.Энхбат тоглосон бол ээжийнх нь дүрийг Н.Эрдэнэцэцэг бүтээж байна.

Мөн тус театрынхан “Одноос төрсөн ханхүү” жүжгийг энэ сарын 25-нд их тайзнаа толилуулна.

Хайр энэрэл, шударга байхыг сургасан тус жүжгийн ханхүүгийн дүрд Г.Гандөш тогложээ.

Жүжгүүдийн найруулагчаар М.Ариунтуяа, зураачаар В.Энх-Амгалан, Б.Бямбацэрэн нар ажиллаж байна.

Хөгжмийг нь УГЗ Г.Энхбаяр, Э.Базарханд нар зохиожээ.

Хуваалцах