Хүүхэн харааны мэдээллийг сэргээх боломжтой
Гэрэл зурагт буусан, хүний нүдний хүүхэн хараанаас мэдээлэл сэргээгдэх боломжтой болохыг шинэ судалгаагаар илрүүлжээ. Энэ нь гэмт хэргийн мөрдөн шалгалтад онцгой хувь нэмэр оруулах юм. Гэрэл зурагт буусан хүний нүдний хүүхэн хараанд ихээхэн хэмжээний нууц мэдээлэл нуугдаж байдгийг “Plos One” сэтгүүл
Мэдээллийн алба

Гэрэл зурагт буусан, хүний нүдний хүүхэн хараанаас мэдээлэл сэргээгдэх боломжтой болохыг шинэ судалгаагаар илрүүлжээ.
Энэ нь гэмт хэргийн мөрдөн шалгалтад онцгой хувь нэмэр оруулах юм.
Гэрэл зурагт буусан хүний нүдний хүүхэн хараанд ихээхэн хэмжээний нууц мэдээлэл нуугдаж байдгийг “Plos One” сэтгүүлд мэдээлжээ. Хүүхэн харааны зурагт зурагчны дүрс ойгоод зогсохгүй ойр орчмынх нь бүх хүний мэдээлэл багтсан байдаг юм.
Энэ судалгааг хийхээр судлаачид зургийн чанар муу, паспортын зургуудыг томруулан харахад зураг дээрх хүмүүсийн нүдэнд ойсон хүмүүсийн дүр төрх маш хялбар танигджээ.
Хүүхэн харааг хар толь гэж үзээд, тусгасан обьектыг нь тодруулахын тулд томруулан, өнгөний тохируулга хийсэн гэж судалгааны багийн гишүүн Роб Жэнкинс ярилаа.
“Тусгалаас сэргээсэн хүний төрх нь бодит царайнаас 30 дахин жижиг байсан” гэж тэрбээр хэлэв. Судалгаанд ашигласан аргыг гэмт хэргийн мөрдлөгөд ашиглаж болно гэж зохиогчид нь үзжээ. Хохирогчийн хүүхэн хараанд туссан тусгалаас хүүхдийн хулгайч, хүчирхийлэгчийг тогтоох боломжтой аж. Хүүхэн хараа нь нүдний эвэрлэг бүрхэвчийн голд байдаг бичил нүх бөгөөд нүдний алимд гэрлийг нэвтрүүлдэг болохыг өмнөх судалгаагаар тогтоожээ.


















