Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хөөмэйн уралдаан болно

Маргааш буюу энэ сарын 8-нд хөөмэйн уралдаан зохион байгуулахаар боллоо. Уралдааны зорилго нь ЮНЕСКО-д соёлын биет бус өвөөр бүртгэгдсэн хөөмэйн урлагийг дэмжих, Монголын ард түмэнд Япон дууг түгээн дэлгэрүүлэх юм байна.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөөмэйн уралдаан болно
Хөөмэйн уралдаан болно. Зураг: МҮОНРТ

Маргааш буюу энэ сарын 8-нд хөөмэйн уралдаан зохион байгуулахаар боллоо. Уралдааны зорилго нь ЮНЕСКО-д соёлын биет бус өвөөр бүртгэгдсэн хөөмэйн урлагийг дэмжих, Монголын ард түмэнд Япон дууг түгээн дэлгэрүүлэх юм байна.

Уралдаанд Монголын хөөмэйн холбооны гүйцэтгэх захирал Б.Хосбаяр, “Түмэн эх чуулга”- ын Д.Даваасүрэн тэргүүтэй 30 гаруй хөөмэйч бүртгүүлжээ. Тэд японы хөгжмийн зохиолч Эндо Минорүгийн “Хойд нутгийн хавар” болон өөрийн хүссэн нэг дуугаа исгэрээний техникээр хөөмэйлэн өрсөлдөнө.

Тус уралдааныг Японы Элчин сайдын яам, “Эндо Минорү” сан, “Цэндийн Батчулуун” сан, Улсын филармони хамтран зохион байгуулж байгаа ажээ.

“Эндо Минорү сан” нь өнгөрсөн жилийн “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохиогдох Япон дууны уралдаан”-ыг зохион байгуулсан бөгөөд ийнхүү хоёр дахь жилдээ соёлын арга хэмжээг үргэлжлүүлэн Монголд зохион байгуулж байгаа нь энэ юм.

Түлхүүр үг:хөөмэйн уралдаан
Хуваалцах