Хөөмийн олон улсын III наадам болно
ССАЖЯ, Ховд аймгийн ЗДТГ, Монголын хөөмийн холбоо хамтран олон улсын хөөмийн III наадмыг зохион байгуулах гэж байна.
Мэдээллийн алба

ССАЖЯ, Ховд аймгийн ЗДТГ, Монголын хөөмийн холбоо хамтран олон улсын хөөмийн III наадмыг зохион байгуулах гэж байна.
Наадам ирэх сарын 20-25-ны хооронд Ховд аймагт болох бөгөөд Гран при шагналтныг таван сая, тэргүүн байрт орсон авьяастанг гурван сая төгрөгөөр урамшуулах гэнэ.
Мөн энэ үеэр оролцогчдыг хөөмийн өлгий нутаг Чандмань сумаар аялуулахаас гадна олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно.
Уг наадмын зорилго нь хөөмийчдийн ур чадварыг сайжруулах, хөөмийн урын санг баяжуулж ардын авьяастныг тодруулахад оршино.


















