Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хуурамч долоогоны ханд хэрэглэсний улмаас амиа алдсан хүний тоо 49 хүрээд байна

ОХУ-ын Эрхүү мужид хуурамчаар үйлдвэрлэсэн долоогоны ханд ууснаас болж амиа алдсан хүний тоо 49 хүрсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хуурамч долоогоны ханд хэрэглэсний улмаас амиа алдсан хүний тоо 49 хүрээд байна
Хуурамч долоогоны ханд хэрэглэсний улмаас амиа алдсан хүний тоо 49 хүрээд байна. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Эрхүү мужид хуурамчаар үйлдвэрлэсэн долоогоны ханд ууснаас болж амиа алдсан хүний тоо 49 хүрсэн байна. Орон нутгийн прокурорын газраас мэдээлж байгаагаар нийт 57 хүн хордож, эмнэлэгт хүргэгдсэн байсан бөгөөд тэд бүгд онгоцтой усанд орохдоо ашигладаг “Боярышник” нэртэй ханд уусан болох нь батлагджээ.

Нэг жижиг шилтэй ийм бэлдмэлийг Орост 40 рублиэр худалдаалдаг бөгөөд энэ ханданд этилийн спирт агуулагдсан байх ёстой юм байна. Гэвч хордсон хүмүүсийн уусан хандад үхлийн аюултай метилийн спирт агуулагдаж байсан байна. Мөрдөгчид үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Энэ бэлдмэлийг хууль бусаар үйлдвэрлэж байсан цехийг илрүүлж чадсанаа мөн мэдэгдэж байна. Эрхүү мужид бүхэлд нь онц байдал тогтоогоод байна. Согтууруулах ундааны төрөлд ордоггүй ч спирт агуулагдсан бүх төрлийн бүтээгдэхүүний худалдааг хориглоод байна.

Албаны хүний өгсөн мэдээгээр ОХУ-ын иргэд жилдээ 170-250 сая литр спирт агуулсан үнэртүүлэгч, ханд хэрэглэдэг байна. Түүнчлэн энэ төрлийн бүтээгдэхүүний хэрэглээ жилд 20 хувиар өсдөг байна. ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев энэ төрлийн бүтээгдэхүүний эргэлтэд тавих хяналтыг чангатгах үүргийг холбогдох албаныханд өгсөн байна.

Хуваалцах