Хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийжээ
БГД-ийн IV хороо ”Голомт” банкны есдүгээр салбар дээр хуурамч мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийсэн хүн байна гэсэн мэдээллээр шалгахад СХД-ийн XXIX дүгээр хороонд оршин суух 27 настай эрэгтэй З нь хуурамч 20 мянгатын дэвсгэртээр гүйлгээ хийсэн болохыг тогтоожээ. Хэргийг БГД-ийн цагдаагийн II хэлтэс шалг
Мэдээллийн алба

БГД-ийн IV хороо ”Голомт” банкны есдүгээр салбар дээр хуурамч мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийсэн хүн байна гэсэн мэдээллээр шалгахад СХД-ийн XXIX дүгээр хороонд оршин суух 27 настай эрэгтэй З нь хуурамч 20 мянгатын дэвсгэртээр гүйлгээ хийсэн болохыг тогтоожээ. Хэргийг БГД-ийн цагдаагийн II хэлтэс шалгаж байна.
Ийнхүү хуурамч мөнгөн дэвсгэрт, юаниар гүйлгээ хийх тохиолдол цөөнгүй бүртгэгдсээр байгааг цагдаагийн байгууллагаас иргэд, аж ахуйн нэгж болон худалдаа, үйлчилгээний төвүүдэд анхааруулж, сэрэмжлүүлсээр байна.


















