Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хуушуур 1000-1200 төгрөг байна

Баярын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд нийт худалдаа үйлчилгээний 600 цэг ажиллаж байгаагаас 70 орчим хувь нь хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хуушуур 1000-1200 төгрөг байна
Хуушуур 1000-1200 төгрөг байна. Зураг: МҮОНРТ

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадам үргэлжилж байна.

Баярын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд нийт худалдаа үйлчилгээний 600 цэг ажиллаж байгаагаас 70 орчим хувь нь хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байна.

Хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүсийн дийлэнх нь баяр наадмын гол хүнс болсон хуушуур зарж байгаа юм. Энэ жилийн хувьд хуушуур 1000-1200 төгрөгийн ханштай байна.

Үдээс өмнө тог тасарч хуушуурын үнэ 1500 төгрөгт хүрсэн ч одоо эргээд хэвийн үнэтэй болжээ. Түүнчлэн хуушуур хийж байгаа иргэд ихэвчлэн ахуйн газ хэрэглэж байгаа юм.

Хуушуураас гадна иргэдийн хамгийн ихээр сонирхдог айраг нэг литр нь 3000-4000 төгрөгийн үнэтэй байна.

Хуваалцах